Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


ИРГЭДИЙН ОРОЛЦОО II ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “ЗАСАГЛАЛД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧДИЙН ОРОЛЦОО” ХӨТӨЛБӨРИЙГ ЗАРЛАЖ БАЙНА.



Щвейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёр дахь үе шат болох “Иргэдийн оролцоо II” төслийн хүрээнд Бодлогод залуусын хяналт ТББ-аас “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Энэ хөтөлбөр нь засаглалын асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлж, тогтвортой үйл ажиллагаа бүхий зохион байгуулалттай бүтцийг бий болгож, дэмжих зорилготой.

Хөтөлбөр нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 11 дугаар сарын хугацаанд гурван үе шаттайгаар нийт 60 сэтгүүлчийг хамруулна. Эхний үе шат нь 2018 оны 1 дүгээр сарын 5 наас 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Цахим өргөдлөөс шүүж 50 оролцогчийг ярилцлаганд дуудах ба үүнээс 30 оролцогчийг хөтөлбөрт хамруулах болно.

Хөтөлбөрийн хүрээнд агуулгын болон ур чадварын сургалт, цуврал лекцүүд, бүтээл туурвих, Щвейцарь Улсын “Enquete d`ailleurs” сэтгүүлчдээс туршлага судлах зэрэг сонирхолтой, бүтээлч аргаар засаглал, иргэний оролцооны талаарх цогц ойлголтыг авах болно.

Хөтөлбөрийн хамрах хүрээ: 
• Дотоодын их, дээд сургуулиудад сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй төгсөх курсын оюутнууд
• Засаглал, иргэний оролцоо чиглэлээр сэтгүүл зүйн бүтээл туурвих хүсэлтэй залуус
• Сэтгүүл зүйн мэргэжлээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 3 хүртэлх жилийн ажлын туршлагатай сэтгүүлчдэд нээлттэй.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт:

Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт: https://docs.google.com/…/1FAIpQLSe0W5ZdWb2f_Flsw…/viewform… линкээр орж цахим өргөдлийг бөглөх. Цахим өргөдлийг 2017 оны 12 сарын 08 – 12 сарын 20 дотор хүлээн авна. 
Ирсэн өргөдлүүдээс 50 оролцогчийг 2-р шатны шалгаруулалт бүхий ярилцлаганд дуудаж, 30 оролцогчийг сонгон шалгаруулна. 
Тэнцсэн оролцогчдод утсаар хариу мэдэгдэх болно. 
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдэлээл авахыг хүсвэл: 
Бодлогод залуусын хяналт Facebook хуудас, youthpolicywatch@gmail.com хаягаар болон 9603-4774 дугаарын утсаар холбогдоно уу.

2017-12-14