Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


ИРГЭНИЙ НИЙГМИЙГ ХҮЧТЭЙ ДЭМЖИГЧ ГОВЬСҮМБЭР АЙМАГ


Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл зүрх, эрүүл хөдөлгөөн, эрүүл ёс зүй” дэд төсөл Говьсүмбэр аймагт амжилттай хэрэгжиж байна. Иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллага хамтран ажиллаж, тулгамдсан асуудлаа хамт шийдэн, бодит үр дүнд хүрч болдгийг харуулсан шилдэг үлгэр жишээ аймаг бол Говьсүмбэр аймаг билээ. Тус төслийг орон нутагт манлайлан хэрэгжүүлж буй “Багачууд-Хөгжил” ТББ хамт олонтой иргэний нийгмийн байгууллагын төлөөл, Ёс Зүйн Салбар Хорооны бүх гишүүд, болон үндэсний зөвлөх ТББ-аар ажиллаж буй Транспэрэнси-Интернэшнл Монгол ТББ-ийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэж байна. 

Эрүүл зүрх - Энэхүү төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн Эмнэлэг зүрх судасны тусдаа тасагтай болох бөгөөд минут, секундээр хэмжигдэх зүрх судасны тогтолцооны өвчний мэргэшсэн тусламж үйлчилгээг амбулаториор үзүүлдэг болох юм. Хүний нөөц, төсөв санхүү, тоног төхөөрөмж зэрэгт дэмжлэг үзүүлж, цаашид улам илүү дэмжин ажиллахаа илэрхийлсэн Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга Г.Батзам, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Д.Отгонбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Чинзориг нарт баярлалаа. Мөн Аймгийн Эрүүл Мэндийн Газрын Ц.Мөнх-Од, аймгийн Нэгдсэн Эмнэлгийн эмч, хамт олон та бүхэнд баярлалаа. 

Эрүүл хөдөлгөөн - Иргэдээ өвдсөний дараа биш харин өвдөхөөс нь өмнө, урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл амьдралд уриалж, нийтийн дасгал хөдөлгөөнийг хамтран зохион байгуулж буй Говьсүмбэр аймгийн Биеийн Тамир Спортын Газрын дарга Б.Буянтогтох, ажлын хэсгийн гишүүн М.Батдэлгэр болон Говьсүмбэр аймгийн Биеийн Тамир Спортын Газрын хамт олон та бүхэнд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс онцгойлон талархаж байна. Ард нийтийн эрүүл мэнд, идэвхтэй амьдралд оруулж буй та бүхний хөдөлмөр, хичээл зүтгэл бусад аймаг орон нутагт үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна. 

Эрүүл ёс зүй - Төрөөс үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, ёс зүйтэй үзүүлэх зорилгоор Говьсүмбэр аймагт Эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар  хороог 2018 оны 12 сард шинэчлэн байгуулсан нь энэхүү төслийн гол амжилт билээ. Тус ёс зүйн хороо нь “Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны ёс зүйн манлайлал” анхдугаар форумаа амжилттай зохион байгуулж, ёс зүйт эмнэлгийн туламж үйлчилгээ, эмнэлгийн удирдах ажилтны ёс зүй ба ур чадвар, эмнэлгийн орчин дахь авилгийн асуудал шийдэх арга зам зэргээр сургалт хийлээ. Мөн тус ёс зүйн салбар хороо нь 2019 оны 4 дүгээр сард Эрүүл мэндийн яамны хэмжээнд Монгол улсын шилдэг ёс зүйн хороогоор шалгарсан бөгөөд үйл ажиллагаагаараа бусад аймаг, хотыг тэргүүлэн ажиллаж байна. 

 

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ҮР ДҮНТЭЙ ХИЙЖ БУЙ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ БАЯР ХҮРГЭЕ!

Мэдээг бичсэн: Л.Дэлгэрмаа (Хүүхдийг Ивээх Сангийн нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн ажилтан)
2019.06.14 Чойр хот. 

2019-06-18