Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Иргэний нийгмийн залуучууд Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцэж байна


Монгол Улсын Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлд 10/нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй..." хэмээн заасан байдаг. Энэхүү эрхээ хэрэгжүүлэн ажиллаж буй иргэний нийгмийн залуучууд Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй танилцаж, өөрсдийн санал, дуу хоолойгоо нэгтгэх зорилготой "Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтөд залуусын оролцоо" хэлэлцүүлэг яг одоо зохион байгуулагдаж байна. Тус хэлэлцүүлгийг Бодлогод залуусын хяналт ТББ-аас санаачлан Монголын залуучуудын эвсэл, ДемоКрейзи Залуусын төв, Экбат сүлжээ дэмжин ажиллаж байна.

Хэлэлцүүлэг 7 дугаар сарын 25, 26-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлийн Хуульчдын танхимд дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдана.

2019 7-р сарын 25-ны пүрэв гарагт
14:30 – 16:00 Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах нь
16:00 – 18:00 Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах
2019 7-р сарын 26-ны баасан гарагт
14:30 – 16:00 Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангах
16:00 – 18:00 Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох
Хэлэлцүүлгийн дараалал:
• Судлаачийн танилцуулга
• Асуулт, хариулт
• Санал
• Дүгнэлт

Энэхүүхэлэлцүүлэг нь сонирхсон хүн бүрт нээлттэй ба хэлэлцүүлгийн талаархи мэдээллийг https://www.facebook.com/events/352311952111868/ холбоосоор орж авах боломжтой. Мөн оролцож, дуу хоолойгоо хүргэхийг хүсвэл https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScYX-kLX1mUOI2EKTpF6hSDpkeyCSmE3GO3Cstu7rnXYq6YRQ/viewform холбоосоор орж бүртгүүлээрэй.

 

2019-07-25