Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран Завхан аймгийн Их-Уул сумын ойн нөхөрлөл, ойн мэргэжлийн байгууллагууд болон сум дундын ойн ангийн төлөөлөлд зориулсан сургалт зохион байгуулж байна.
Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн саналаар 2018 онд "Иргэдийн оролцоо II" төслийн санхүүжилтээр "Завхан аймгийн Их-Уул сумын Ойн менежментийн төлөвлөгөө 2019-2023" боловсруулсан. Энэ хүрээнд сумын удирдлага хэрхэн ажиллах, ойн мэргэжлийн байгууллагаууд, нөхөрлөлийн оролцоог тодорхой болгон, чиглэл, үүрэг оролцоог хангах тал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Энхтайван оролцож, мэдээлэл өгч, хамтран ажиллаж байна.
2019-08-01