Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


"Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо" чуулган болно


"Иргэдийн оролцоо II" төсөл Хэнтий аймгийн Норовлин суманд сум, орон нутгийн шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог сурталчилах, таниулах зорилгоор 2018, 2019 онуудад ажиллаж байна. Энэ хугацаанд Норовлин сумын хэмжээнд "Сумын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө"-г иргэдийн оролцоотойгоор боловсруулан баталж, гарын авлагыг бэлтгэн гаргасан. 

Дээрхи ажлын үргэлжлэл болгож 2019 онд сумын аялал жуулчлалын төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор боловсруулахаар сургагч багш нар, сумын аравтын ахлагч нартай хамтран иргэдээс санал аван ажиллаж байна. Мөн аялал жуулчлал гэж юу болох, аялал жуулчлалын хөгжилд иргэд, орон нутаг ямар оролцоотой байх, дотоодын болон гадаадын жуулчдыг ирэхэд хэрхэн бэлтгэх, нөөц бололцоогоо тодорхойлох, ашиглах зэрэг чиглэлээр 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд "Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоо" чуулганыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Чуулганд "Иргэдийн оролцоо II" төслийн дэд төсөл хэрэгжүүлдэг өөр 2 сум болох Завхан аймгийн Их-Уул, Дорнод аймгийн Чойбалсан сумдын төлөөлөгчид, сургагч багш нар, хөрш зэргэлдээ сумын төлөөлөгчид оролцож харилцан туршлага судлах юм. 

Чуулганы зохион байгуулалтад Норовлин суман дахь төслийн сургагч багш нараас бүрдсэн "Норовлин-Иргэдийн оролцоо" ТББ-ын хамт олон, сумын удирдлага, "Иргэдийн оролцоо II" төслийн нэгж, зөвлөхүүд болон Норовлин сумын аравтын ахлагч нар, бусад сайн дурын иргэд хамтран оролцож байна. 

2019-09-04