Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


"Оролцоогоо бодит болгоё" хөтөлбөр албан ёсоор эхэллээ


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл, Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй "Оролцоогоо бодит болгоё" хөтөлбөр албан ёсоор эхэллээ. 

Энэхүү хөтөлбөр 2019 оны 8 дугаар сараас эхэлсэн ба Чингэлтэй дүүргийн 72 болон 49-р ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй сурагчид хөтөлбөрт хамрагдах хүсэлт ирүүлснээс 24 сурагчийг сонгон шалгаруулж, 9 дүгээр сарын 9-ны өдөр албан ёсоор шалгарсан сурагчидтай уулзалт хийсэн байна.

Хөтөлбөрийн эхний хичээл 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсоор эхлэх бөгөөд 3 сарын турш хэрэгжих юм. 

2019-09-13