Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


"Оролцоогоо бодит болгоё" хөтөлбөр явагдаж байна


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төсөл, "Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй "Оролцоогоо бодит болгоё" хөтөлбөр албан ёсоор эхэллээ. 

Энэхүү хөтөлбөрт Чингэлтэй дүүргийн 70 гаруй сурагчид бүртгүүлснээс 72 болон 49-р сургуулийн 25 сурагчдыг сонгон шалгаруулж авсан. Уг хөтөлбөр 2019 оны 8-р сараас эхэлсэн бөгөөд 9-р сарын 9-ны өдөр шалгарсан сурагчидтай уулзалт зохион байгуулж, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгсөн.

Хөтөлбөрийн эхний хичээл  2019 оны 9-р сарын 14-ний 10:00 минутанд албан ёсоор эхэллээ. Хичээлийн эхний  өдрийн эхний хэсэгт төслийн гол зорилго болон цаашдын төлөвлөгөөг ярилцаж, удаах хэсэгт хувь хүний хөгжлийн сургалт болон “Debate academy” буюу мэтгэлцэгчийн гэрчилгээ олгох сургалт тус тус амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2019 оны 09-р сарын 21-ний өдөр төсөлд хамрагдаж буй сурагчид "Мэтгэлцэгчийн гэрчилгээ"-гээ гардан авах юм. Мөн тухайн өдөр хүүхдүүдийн дунд анхны сорилго тэмцээнээ хийж, аваргуудаа шалгаруулах бөгөөд энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь мэтгэлцээд өнгөрөх бус асуудалд илүү бодитой оролцож шийдлийг сурагчид өөрсдөө судлах, эрэлхийлэх явдал юм.

 

2019-09-18