Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


+ОРОЛЦОО гэрэл зургийн уралдааны дүн гарлаа


ХЗДХЯ, ШХА-ийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл, Цэвэгмэд Батзориг сантай хамтран зохион байгуулж буй +ОРОЛЦОО гэрэл зургийн уралдаан 2019 оны 8 дугаар сараас 9 үгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж, нийт 51 гэрэл зураг хүлээн авсан байна. 
Өчигдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хамтрагч байгууллагуудаас бүрдсэн шүүгчдийн баг шилдэгүүдийг тодруулж, иргэний оролцоо, хүрээлэн байгаа орчны асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, сайн туршлагыг харуулсан доорхи бүтээлүүдийг шилдгээр шалгарууллаа.
1. 1-р байр: Увс аймгаас оролцогч Д.Баттулга
"Увс аймгийн Өмнөговь сумын ахлах сургуулийн Эко бүлгэмийн сурагчид сумаа ногоон сум болгох төсөл танилцуулж байгаа зураг"
2. 2-р байр: О. Отгондэлгэр
Баянхонгор аймгийн Богд сумын Бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Л.Ганаа санаачлан “Баян дөхөм” малчдын бүлгээр гүйцэтгүүлж буй овъёос тариалсан талбайн зураг
3. 3-р байр: Ч.Хишигням
"СХД, 26-р хороо, Улаанчулуутын хогийн цэг, түүнийг тойрсон асуудал" зургаар
Тусгай байр 1: Сүхбаатар
Өвөрхангай аймаг, Арвайхээр-Ногоон хот цуврал зургаар
Тусгай байр 2: Э.Ганзориг
Худал мэдээ-Хүрээлэх орчин сэдэвт зураг тус тус шилдгээр шалгарлаа. 

Үүнээс гадна +ОРОЛЦОО уралдааны зүгээс дээрхи шилдгүүдээс гадна оролцогчдын зарим зургийг 10 сард зохион байгуулах зургийн үзэсгэлэнд тавих болно. Үүнд:
- Буяннэмэхийн хүүхдийн тоглоомын талбайн зураг
- Наранхишиг
Зогсолтгүй тэмц
Зогсож үл болох амьдрал зураг
- Хандармаа "Гэрэл-гарц" зураг тус тус үзэсгэлэнд тавигдахаар шалгарлаа. 

 

2019-09-18