Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Иргэдийн бүлэг, холбоод, СӨХ болон ИНБ-уудын дунд уралдаан зарлалаа.


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэдийн бүлэг, оюутан сурагчдын холбоо, СӨХ болон ИНБ-уудын дунд уралдаан зарлалаа. Энэхүү уралдаан нь иргэдийн бүлэг, ИНБ-ын санал, санаачилгаар хийгдсэн ажлыг урамшуулах, бүтээлч санааг дэмжих зорилготой юм. 

Уралдаанд дээр дурьдсан бүлэгт хамаарах байгууллага, иргэдийн бүлгэмүүд 2019 онд өөрсдийн санаачилан зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний үр дүнг нэгтгэн ирүүлэх боломжтой юм. 

Уралдааны материалыг 2019 оны 11 дүгээр сарын 1-ээс 15-ны өдрийн хооронд ХЗҮХ-ийн 206 тоотод ирүүлэх ба уралдааны дэлгэрэнгүй удирдамжтай http://oroltsoo.mn/downloads орж танилцана уу.

2019-09-19