Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Залуу сэтгүүлчдэд зориулсан менторшип хөтөлбөр хэрэгжиж эхэллээ


Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн II үе шатны хүрээнд "Иргэдийн оролцоо" төсөл 2017 оноос эхлэн иргэдийн оролцооны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжиж байна. Дээрх зорилгын хүрээнд 2018 оноос эхлэн Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран засаглалын асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа бүхий зохион байгуулалттай бүтцийг бий болгох зорилгоор "Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаа залуу сэтгүүлчдийг чадавхжуулах "Залуу сэтгүүлчдэд зориулсан Менторшип" хөтөлбөрийг эхлээд байгаа бөгөөд хараат бус, туршлагатай 10 ментор, 10 менти нар оролцож, 6 сарын турш туршлагаа хуваалцаж, харилцан суралцаж, хамтдаа хөгжих юм. Хөтөлбөрт оролцогчид харилцан суралцаж, туршлага хуваалцахаас гадна хамтран бүтээл туурьвиж, хүний эрх, жендэр, засаглал ба иргэдийн оролцоо, сэтгүүл зүйн үнэт зүйл ба ардчилал зэрэг сэдвүүдээр цахим сургалтад хамрагдах юм. 

 

2020-04-21