Төсвөөс ирээдүйдээ хуваарил!
Төсвийг төлөвлөх, батлах, зарцуулах үйл явцад утга учиртайгаар оролцон, нийгмийн эерэг өөрчлөлтөд манлайлах зорилго, эрмэлзэл бүхий нийгмийн идэвх, оролцоотой залуучууд та бүхнийг ЗАЛУУЧУУД ТӨСӨВТ 2020 хөтөлбөрт урьж байна.
ЗАЛУУЧУУД ТӨСӨВТ 2020 хөтөлбөрийг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ “Иргэдийн оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулах гэж байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Орон нутгийн төсөв, түүнийг төлөвлөх, батлах, зарцуулах явцад иргэний хувьд оролцох хууль зүйн эрх, боломжуудад суралцах;
- Тэдгээрийг ашиглан орон нутгийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх чадавхиа нэмэгдүүлэх;
- Утга учиртай оролцоогоор дамжуулан өөрсөддөө тулгамдаж буй бэрхшээлийг оновчтой тодорхойлох, бодитой шийдэлд төсвийн үйл явцыг ашиглан хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх юм.
Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавих шаардлага:
1. 24 - 35 настай;
2. Улаанбаатар хот эсвэл Дархан-Уул аймагт байнга оршин суудаг;
2. Төсвийн нөлөөллөөр дамжуулан орон нутагтаа эерэг өөрчлөлт авчирах хүсэл эрмэлзэлтэй;
4. Хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай (цагийн болон сайн дурын ажил хамаарна);
5. Хөтөлбөрийн туршид буюу 2020 оны 11 дүгээр сарыг хүртэл цуврал сургалт, уулзалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдах боломжтой байх.
Хөтөлбөр нь
-Cургалт (5-6 cард эхний удаагийн, 8-9 сард 2 дах удаагийн тус бүр 16 цагийн сургалт),
-Газар дээр нь танилцах уулзалт (өөрсдийн орон нутагт 1-2 байршилд/удаа),
-Өөрсдийн нөлөөллийн ажил (менторшип бүхий, төсвийн хэлэлцүүлгийн үед буюу 9-11 сард багтаан хийх үйл ажиллагаа)
-Нөлөөллийн ажлын туршлагаа хуваалцах уулзалт (11 сард 1 удаа) зэрэг үйл ажиллагаануудаас бүрдэх болно.
Онлайн өргөдлийн маягтыг доорх линкийг даган орж үзнэ үү:
https://form.jotform.com/201130943900443
Онлайн өргөдөл хүлээж авах: 2020.04.29- 2020.05.18
Хөтөлбөрт тэнцсэн оролцогчдод утсаар мэдэгдэх: 2020.05.21
Хөтөлбөр үргэлжлэх: 2020 оны 11 дугээр сар хүртэл 2 удаагийн сургалт, менторшип болон газар дээр нь танилцах уулзалт, багийн нөлөөллийн ажилд хамрагдана.
Хөтөлбөрт Улаанбаатар хотын 15, Дархан-Уул аймгийн 15 оролцогч шалгаран оролцоно.
Жич: Хөтөлбөрийн маягтыг нэг хүн нэг л удаа бөглөнө гэдгийг анхаарна уу! Тиймээс онлайн өргөдлийн маягтын эхэнд буй заавартай анхааралтай танилцана уу.
АМЖИЛТ ХҮСЬЕ!
Лавлах утас: утас 7011-2090; 9903-6187; 9905-2031
Ц/шуудан: youngwomenforchange@gmail.com
Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ
2020-05-01