Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Иргэний оролцооны эрх зүйн орчинд хийсэн судалгааны ажлын тайлан танилцуулга, хэлэлцүүлэг боллоо.


Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй "Иргэдийн оролцоо II" төслийн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн "Монгол Улсын хуулиуд дахь иргэний оролцооны талаархи зохицуулалтын хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах судалгааны ажлын ТАНИЛЦУУЛГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт ХЗҮХ-ийн 304 тоотод боллоо.

"Монгол Улсын хуулиуд дахь иргэний оролцооны талаархи зохицуулалтын хэрэгжилтэнд хяналт, шинжилгээ хийх, боловсронгуй болгох санал боловсруулах” судалгааг ХЗҮХ, МУИС-ийн ХЗС болон Удирдлагын академийн багш нар, “Хууль, эрхийн судалгааны төв” төрийн бус байгууллагын судлаачид хамтран хийжээ.

Энэхүү судалгаагаар Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа иргэний оролцооны зохицуулалт бүхий хуулиудын хэрэгжилтийг авч үзсэн. Монгол Улсын 109 хуульд иргэний оролцооны 308 зохицуулалт байна. Сүүлийн жилүүдэд батлагдаж байгаа хуулиудад иргэний оролцоог хангах, шийдвэр гаргахдаа иргэдийн санал бодлыг сонсож харгалзах, асуудлыг шийдвэрлэхээс өмнө иргэдээр хэлэлцүүлж, зөвлөлдөх талаарх зохицуулалт нэмэгдэж байна гэж дүгнэжээ. Хэдийгээр иргэний оролцооны талаар ийнхүү дэвшилттэй хандлага гарч байгаа ч иргэний оролцоо бүхий зохицуулалттай тэдгээр 109 хуулиудын 30 гаруй хувь нь огт хэрэгжихгүй байна гэсэн дүгнэлт гаргаж, хэрэгжилтийг хангах талаар судалгааны багаас тодорхой зөвлөмж боловсруулсан байна. 

2018-02-22