Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Өргөдлийг хүлээн авах хугацаа 2021 оны 5 сарын 21 өдрийг хүртэл сунгагдлаа!


Өргөдлийг хүлээн авах хугацаа 2021 оны 5 сарын 21 өдрийг хүртэл сунгагдлаа!

ЗАЛУУЧУУД ТӨСӨВТ 2020 хөтөлбөрийг Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ “Иргэдийн оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр 2 дах удаагаа зохион байгуулах гэж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Орон нутгийн төсөв, түүнийг төлөвлөх, батлах, зарцуулах явцад иргэний хувьд оролцох хууль зүйн эрх, боломжуудад суралцах;
- Тэдгээрийг ашиглан орон нутгийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх чадавхиа нэмэгдүүлэх;
- Утга учиртай оролцоогоор дамжуулан өөрсөддөө тулгамдаж буй бэрхшээлийг оновчтой тодорхойлох, бодитой шийдэлд төсвийн үйл явцыг ашиглан хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх юм.

Хөтөлбөрт хамрагдахыг хүсэгчдэд тавих шаардлага:
1. 21 - 35 настай;
2. Улаанбаатар хотод байнга оршин суудаг;
2. Төсвийн нөлөөллөөр дамжуулан орон нутагтаа (хороо, дүүрэгтээ) эерэг өөрчлөлт авчирах хүсэл эрмэлзэлтэй;
4. Хоёр ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай (цагийн болон сайн дурын ажил хамаарна);
5. Хөтөлбөрийн туршид буюу 2021 оны 11 дүгээр сарыг хүртэл цуврал сургалт, уулзалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдах боломжтой байх.

Хөтөлбөр нь
-Cургалт, воркшоп (5-6 cард эхний удаагийн, 8-9 сард 2 дах удаагийн тус бүр 16-24 цагийн)
-Танилцах уулзалт,
-Өөрсдийн нөлөөллийн ажил ( 9-11 сард)
-Нөлөөллийн ажлын туршлагаа хуваалцах болон хаалтын уулзалт (12 сард 1 удаа) зэрэг үйл ажиллагаануудаас бүрдэх болно.

Энэхүү хамтын манлайллын орчныг бүрдүүлэх "ЗАЛУУЧУУД ТӨСӨВТ-2021" 2 дахь удаагийн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл энэхүү энгийн онлайн формыг бөглөн өргөдлөө ирүүлээрэй: https://form.jotform.com/211184667690462

Онлайн өргөдөл хүлээж авах: 2021.04.30- 2020.05.21

Хөтөлбөрт тэнцсэн оролцогчдод утсаар мэдэгдэх: 2021.05.24

Хөтөлбөрт Улаанбаатар хотын 40 оролцогч шалгаран оролцоно.

Жич: Хөтөлбөрийн маягтыг нэг хүн нэг л удаа бөглөнө гэдгийг анхаарна уу! Тиймээс онлайн өргөдлийн маягтын эхэнд буй заавартай анхааралтай танилцана уу.

АМЖИЛТ ХҮСЬЕ!

Лавлах утас: утас 7011-2090; 9903-6187; 9905-2031
Ц/шуудан: youngwomenforchange@gmail.com



Төсвөөс ирээдүйдээ хуваарил!

2021-05-17