Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Зөвлөх үйлчилгээний зарлал


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Иргэдийн оролцоо төслөөс ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД, ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ЭРХ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН БУС 1-2 ДУГААР КУРСЫН ОЮУТНУУД, МЭРГЭЖИЛ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВИЙН СУРАЛЦАГСДАД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН АЛБАН БУС СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, АГУУЛГА, БАГШ, СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА /МОДУЛЬ/ БОЛОВСРУУЛАХ зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээг гэрээ байгуулснаас хойш 3 сарын хугацаанд үргэлжилнэ.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн эрх зүйн мэргэжлийн бус 1-2 дугаар курсын оюутнууд, мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагсдад зориулсан эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөр, агуулга, сурагчдад зориулсан гарын авлага, багшийн гарын авлагыг боловсруулах зорилготой.

Зөвлөх үйлчилгээг Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслөөс өмнө хийсэн судалгааны үр дүнг үндсэн эх сурвалжаар ашиглана.

Тус зөвлөх үйлчилгээг боловсрол, эрх зүйн чиглэлээр  сургалтын модуль боловсруулж байсан туршлагатай хуулийн этгээд эсвэл зөвлөх баг /5-аас доошгүй гишүүдтэй/ гүйцэтгэх бөгөөд сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг oroltsoo@legalinstitute.mn хаягаар авна уу.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

  • Зөвлөхийн талаарх мэдээлэл, танилцуулга, туршлага
  • Боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл
  • Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ижил төстэй үйл ажиллагаа, туршлагын талаарх мэдээлэл

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 14.00 цагаас өмнө oroltsoo@legalinstitute.mn цахим хаягаар авах боломжтой.

Мэдүүлгээ дугтуйлан захиалагчийн хаягаар 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Захиалагчийн хаяг: Иргэдийн оролцоо төслийн нэгж, 605 тоот, ХЗДХЯ, Засгийн газрын V байр, Улаанбаатар хот, Монгол Улс.

Утас: +976-7000-8688

 

 

 

2021-06-18