Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Эрх зүйн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа


Хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд зорилгоор Ерөнхий боловсролын ахлах анги, их, дээд сургуулийн эрх зүйн мэргэжлийн бус 1-2 дугаар курс, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагсдад зориулсан эрх зүйн хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа хийж, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр судалгааны үр дүнг танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтарсан Иргэдийн оролцоо төсөл нь иргэдийн оролцооны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд иргэний оролцооны хууль, эрх зүйн мэдлэг олгох үндсэн 3 зорилготойгоор хэрэгжиж байна.

Тус төслийн хүрээнд ХЗДХСайдын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/168 тоот тушаалаар хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Эрх зүйн мэдлэг олгох албан бус сургалтын хөтөлбөр” боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл ахлан, зөвлөхөөр Академич С.Нарагэрэл ажиллаж байна. Тус ажлын хэсгийн ажлын хүрээнд 2021 оны 4-6 дугаар саруудад “Ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад зориулсан эрх зүйн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд судалгаа хийх” ажлыг зохион байгуулсан ба Боловсролын хүрээлэнгийн У.Туяа судлаачаар ахлуулсан баг судлаачид энэхүү судалгааг хийж гүйцэтгэжээ.

Тус судалгааны үр дүнг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан бөгөөд ажлын хэсэг судалгааг үр дүнтэй болсныг онцлон тэмдэглэсэн юм. Цаашид судалгааны үр дүнд үндэслэн дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна. Үүнд:

  1. Боловсрол, Шинжлэх ухааны яаманд судалгааны үр дүнг танилцуулах, зөвлөмж хүргүүлэх,
  2. Судалгаанд тусгагдсан багш, сурагчдыг эрх зүйн мэдээлэл, үнэн бодит эх сурвалжаар хангах санг Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулах,
  3. Багш нарыг чадавхжуулах, сургагч багшийг бэлтгэх,
  4. Эрх зүйн албан бус хөтөлбөр/модуль, гарын авлагыг боловсруулах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм. 

 

 

2021-06-23