Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллана


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан Иргэдийн оролцоо төслийн төлөөлөл 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Хууль зүйн туслалцааны төвийн Захирал А.Оюунчимэг, Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Энхбат нартай уулзлаа. Уулзалтын үеэр Иргэдийн оролцоо төслийн Зохицуулагч Н.Эрдэнэцогт улсын өмгөөлөгчдийг чадавхжуулахад Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Мөн уулзалтын үеэр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, Хууль зүйн туслалцааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийн төсөлд арга зүйн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

2021-09-01