Иргэдийн оролцоо төслийн дэмжлэгтэйгээр Бодлогод залуусын хяналт ТББ-аас хэрэгжүүлж буй Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөр 5 дахь элсэлтийн оролцогчдоо хүлээн авч, хөтөлбөрөө эхлүүлжээ. Тус элсэлтээр нийт 24 сэтгүүлч оролцохоор сонгогдсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөтөлбөрийн нээлтийг зохион байгуулав.
Оролцогчид 2021 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд засаглал, иргэний оролцоо, хүний эрхийн чиглэлээр чадваржуулах сургалтанд хамрагдсан бөгөөд цаашид 7 долоо хоногийн турш зочин лекцүүд, эрх зүйн мэдлэг олгох сургалт, сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтуудад хамрагдах юм.
Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөр нь 2018 оноос эхлэн 4 дэх жилдээ үргэлжлэн зохион байгуулагдаж, нийт 100 гаруй сэтгүүлчдийг төгсгөөд байна. Мөн 2019 онд тус хөтөлбөрийн Төгсөгчдийн холбоо байгуулагдаж, засаглал, иргэний оролцоо, эрх зүй, хүний эрхийн чиглэлээр мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээхэд хувь нэмэр оруулах, хууль, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлд дуу хоолойгоо хүргэх зорилготой ажиллаж байна.
2021-10-19