Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Завхан аймгийн Их-Уул суманд байгаль орчны асуудлаар төсөл хэрэгжүүлж эхэллээ


"Иргэдийн оролцоо II" төсөл 2018 онд 3 сум, 2 дүүргийг сонгон авч төсөл хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус үйл ажиллагааны хүрээнд Завхан аймгийн Их-Уул суманд “Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцооны тогтвортой механизм бий болгох” ажлыг эхлүүлэн ажиллаж байна. Энэ удаагийн орон нутгийн иргэдтэй хийх уулзалт, сургалтанд төслийн зөвлөх "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын захирал Ц.Мандхайхатан, "Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв" ТББ-ын тэргүүн Г.Батдорж, гэрэл зурагчин Д.Давааням нарын баг 2018 оны 2 дугаар сарын 26-аас 3 дугаар сарын 2-ны өдрүүдийн хооронд ажиллах юм. Уулзалтаар сумын газрын зургийг орон нутгийн иргэдээр зураглуулж, сумын аль аль хэсэгт хурсан хог, хулгайн мод огтлолт зэрэг хууль бус үйлдлүүд гардагийг тодорхойлуулж, орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоотой хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна. 

2018-02-28