Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


"Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн 1-р шат үргэлжилж байна


"Бодлогод залуусын хяналт" ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй "Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн 1-р үе шат 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Энэхүү хөтөлбөр нь залуу сэтгүүлчдэд засаглалын чиглэлээр мэдээлэл өгөх, чадавхижуулах зорилготой бөгөөд хөтөлбөрийн 1-р үе шатанд нийт 22 залуу сэтгүүлч хамрагджээ. Хөтөлбөр 2 сарын хугацаанд үргэлжлэхэд нийт 2 өдрийн чадавхижуулах сургалт, 5 удаагийн бямба гаригийн зочин лекц, "Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв" ТББ-тай хамтран 1 удаагийн GER AREA TOUR зохион байгуулсан бөгөөд ирэх 3 дугаар сарын 3, 4-ны бямба, ням гаригуудад сэтгүүлчийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.


2018-02-28