Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


"Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн 2-р шатанд өргөдөл хүлээн авч байна.


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёр дахь үе шат болох “Иргэдийн оролцоо II” төслийн хүрээнд "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас “Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь засаглалын асуудлаар мэргэшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа бүхий бүтцийг бий болгох, дэмжих зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хугацаанд гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд нийт 60 сэтгүүлчийг хамруулахаар төлөвлөсөн. 2018 оны 1 дүгээр сараас хөтөлбөрийн эхний үе шат хэрэгжиж эхлээд байгаа бөгөөд 2-р үе шатны элсэлтэндээ та бүхнийг урьж байна.

Энэхүү 2-р үе шат нь 2018 оны 4 дүгээр сарын 6 наас 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Цахим өргөдлөөс шүүж 50 оролцогчийг ярилцлаганд дуудах ба үүнээс 30 оролцогчийг хөтөлбөрт хамруулах болно.

Хөтөлбөрийн хүрээнд агуулгын болон ур чадварын сургалт, цуврал лекцүүд, бүтээл туурвих, Герман Улсын “Deutsche Welle” агентлагийн сэтгүүлчдээс туршлага судлах сонирхолтой, бүтээлч аргаар засаглал, иргэний оролцооны талаарх цогц ойлголтыг авах болно.

Хөтөлбөрийн хамрах хүрээ: 
• Дотоодын их, дээд сургуулиудад сэтгүүл зүйн чиглэлээр сурч буй төгсөх курсын оюутнууд
• Засаглал, иргэний оролцоо чиглэлээр сэтгүүл зүйн бүтээл туурвих хүсэлтэй залуус
• Сэтгүүл зүйн мэргэжлээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 3 хүртэлх жилийн ажлын туршлагатай сэтгүүлчдэд нээлттэй.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт: Доорх линкээр орж цахим өргөдлийг бөглөх ба өргөдлийг 2018 оны 3 дугаар сарын 31-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна. 
Ирсэн өргөдлүүдээс 50 оролцогчийг 2-р шатны шалгаруулалт бүхий ярилцлаганд дуудаж, 30 оролцогчийг сонгон шалгаруулна.
Өргөдлийн шатанд тэнцсэн оролцогчидтой утсаар холбогдож, дараагийн шатны ярилцлагыг хийх бөгөөд утас, цахим шуудангаар хариуг мэдэгдэнэ.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл: 
Бодлогод залуусын хяналт фэйсбүүк хуудас, youthpolicywatch@gmail.com хаягаар болон 9603-4774, 9964-0230 утсаар холбогдоно уу.

2018-03-07