Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Түр хугацааны ажилтан сонгон шалгаруулж авна


Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёр дахь шатны “Иргэдийн оролцоо II” төслийг  хэрэгжүүлж байна. Монгол Улсад иргэний оролцооны хууль, эрх зүйн орчинг сайжруулах нь төслийн гол зорилго юм.

 

Нийслэл болон зарим орон нутгийн нэгжид хэрэгжүүлж буй төслийн хүрээнд албан бичиг боловсруулах, уулзалтын тэмдэглэл хөтлөх, төсөл, төлөвлөгөө, тайлан бичих, нэгтгэх, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг төслийн ажилд Түр хугацааны туслах ажилтныг  сонгон шалгаруулж, гэрээгээр ажиллуулна.

Ажилтанд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой,
  • Албан бичиг, тайлан, төлөвлөгөө боловсруулж байсан туршлагатай,
  • Хөдөө, орон нутагт томилолтоор ажиллах боломжтой,
  • Англи хэлний ярианы болон бичгийн зохих түвшний мэдлэгтэй,
  • Багаар ажиллах чадвартай,
  • Хэрэглээний оффис програм дээр ажиллах чадвартай.

Жич: Дотоодын эсхүл олон улсын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно.

Бүрдүүлэх зүйлс:

  • Товч намтар, ажлын туршлагын талаар мэдээлэл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Диплом, сертификат, бусад шаардагдах бичиг баримтын хуулбар
  • 1 хувь зураг

Тавигдах шаардлагыг хангасан хүмүүс дээрх бичиг баримтыг бүрдүүлж 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн дотор tuguldurzaya@legalinstitute.mn  цахим хаягаар ирүүлнэ үү.

Ирүүлсэн бичиг баримтыг буцааж олгохгүй бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад оруулна.

 "Иргэдийн оролцоо II" төслийн нэгж



2018-03-22