Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Иргэний оролцооны зохицуулалт бүхий хуулиудын 26 хувь нь огт хэрэгжихгүй байна


“Иргэдийн оролцоо II” төслийн захиалгаар "Хохирогчийн эрхийн судалгааны төв" ТББ болон хуульч, судлаачдын хамтран гүйцэтгэсэн “Монгол Улсын хуулиуд дахь иргэний оролцооны талаархи зохицуулалтын хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ” судалгааны тайланг энэ оны 3 дугаар сард хүлээн авсан билээ. Энэхүү судалгаагаар 1992 оноос 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх сүүлийн 25 жилийн хугацаанд батлагдсан Монгол Улсад  хүчин төгөлдөр хэрэгжиж буй 482 хуульд шинжилгээ хийн, иргэний оролцоог зохицуулсан нийт 109 хууль, тэдгээрийн 308 зохицуулалт байгааг судалсан байна. Эдгээр 109 хуулийг 10 жилийн үечлэлээр авч үзвэл:


Дээрх зураглалаас харвал, эхний арван жилд 25 хууль, 2 дахь 10 жилд  35 хууль, сүүлийн 6 жилд 49 хууль иргэний оролцооны зохицуулалтыг агуулсан заалттайгаар батлагдсан байна. Ингэснээр эрх зүйн тогтолцооны хөгжлийг дагаж иргэний оролцооны зохицуулалттай хуулийн тоо нэмэгдэж, иргэний оролцооны чанарт дэвшил гарч байна хэмээн дүгнэжээ. 

Харин судалгаанд эдгээр 109 хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар мөн дурьдсан байна. Хуулиудын хэрэгжилтын байдлыг зураглалаар үзүүлвэл: 


 

-Иргэний оролцооны зохицуулалттай хуулиудаас эерэг үр дагавар үүссэн буюу хангалттай хэрэгжилттэй хууль гэдэг нь тухайн хуульд буй иргэний оролцооны бүх заалт, зохицуулалт бүгд хэрэгжиж байгаа гэсэн үг юм. Ийм хуулиуд 30 хувийг (33 хууль) эзэлж байна.

-Үр дагавар бүрэн бус буюу зарим талаар хэрэгжиж байгаа гэдэг нь тухайн хуулийн зохицуулалтын олонх нь хэрэгжихгүй байгаа хуулиуд юм. Ийм хууль 44 хувийг (48 хууль) эзэлж байна.

-Харин хэрэгжилт хангалтгүй хууль гэдэг нь тухайн хуульд буй иргэний оролцооны аливаа заалт, зохицуулалт огт хэрэгжихгүй байгаа хуулиуд юм. Энэ нь нийт 109 хуулийн 26 хувийг (28 хууль) эзэлж байна хэмээн дүгнэжээ.

 

Тэгэхээр нийт иргэний оролцооны зохицуулалт бүхий хуулийн 26 хувь нь хэрэгжилт хангалтгүй буюу огт хэрэгжихгүй байна хэмээн судлаачид дүгнэсэн байна.


Харин дээрхи 109 хуулийн 308 заалтын хэрэгжилтийг зураглан харуулвал: 




Үүнээс харахад: 

- эерэг үр дагавар үүссэн буюу хэрэгжилт хангалттай – 97 зохицуулалт (31%), 

- үр дагавар бүрэн бус буюу зарим талаар хэрэгжиж байгаа – 110 зохицуулалт (36%),

сөрөг үр дагавар үүссэн буюу хэрэгжилт хангалтгүй – 101 зохицуулалт (33%) байна.

Энэ нь иргэний оролцоо бүхий 308 зохицуулалтын 33 хувь нь хэрэгжилт хангалтгүй, үлдсэн 74 хувь нь ямар нэг байдлаар хэрэгжиж байгааг харуулжээ.

 

 

 

 

Ашигласан: “Монгол Улсын хуулиуд дахь иргэний оролцооны талаархи зохицуулалтын хэрэгжилтэд хийсэн хяналт, шинжилгээ” судалгааны тайлан, 2018 он 

 

 

2018-03-30