Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Их-Уул сумынхан байгаль орчны асуудлаар хэлэлцэж байна


"Иргэдийн оролцоо II" төслийн баг Завхан аймгийн Их-Уул суманд энэ 4 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд ажиллаж, сумын удирдлага, иргэд, аж ахуй нэгжийн төлөөлөл, сум дундын ойн нөхөрлөлийн төлөөлөгч нартай олон талт уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ИТХ-ын дарга И.Батжаргал "Сумын ойн менежментийн төлөвлөгөө 2014 онд хэрэгжиж дууссан. Түүнээс хойш ямар нэг төлөвлөлтгүй явж ирсэн" хэмээгээд энэ нь ойн цэвэрлэгээг хаана хэрхэн хийх, модны нөөцийг зөв зохистой хуваарилах зэрэгт хүндрэл учруулж байгаа талаар хэлсэн юм. Тэрээр төслийн хүрээнд ойн менежментийн төлөвлөгөө гаргахад дэмжлэг үзүүлэх, суманд энэ талаар судалгааны баг ажиллуулах боломжтой эсэх талаар асууж байв. 

Сум дундын ойн нөхөрлөл, аж ахуй нэгжийн төлөөлөл ч мөн ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах нь чухал болохыг хэлж байв.

2018-04-23