Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


1000 сонсохоор нэг үз: "Эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх" төсөл


ХЗДХЯ, ШХА-ийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл Дорнод аймгийн Чойбалсан суманд хэрэгжүүлж буй төслийнхээ хүрээнд сайн туршилга судлах зорилгоор ШХА, Дэлхий банк болон Ардчиллын боловсрол төв (demo), иргэний нийгмийн байгууллагуудын хамтран  хэрэгжүүлсэн "Эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх" төсөл-2017 -тай танилцлаа. 

Төслийн хүрээнд Дорнод аймгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Хэрлэн сум буюу Чойбалсан хотын 1. 2. 8-р багийн 234 иргэн, Зүүн бүсийн ....... төвийн 112 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаас ИРГЭДИЙН ОРООНЫ КАРТ ашиглан үнэлгээ хийжээ. Үнэлгээг хийхдээ доорхи 5 шалгуураар үнэлсэн байна. 
1. Эрүүл мэндийн даатгалын хууль, журмын хэрэгжилт
2. Эрүүл мэндийн ажилтны зан харилцаа, ёс зүй
3. Дугаар авах үйлчилгээ
4. Эмчийн ачаалал
5. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйлчилгээ гэсэн 5 шалгуураар үнэлсэн байна. 
Үнэлгээг анх 2017 оны 5 дугаар сард хийн, гарсан үр дүнг холбогдох талуудад танилцуулж, сайжруулах арга замыг эрэлхийлэн хамтран ажиллажээ.  Давтан үнэлгээг 2017 оны 9 дүгээр сард хийхэд дээрхи 5 үзүүлэлтүүд дунджаар 16,7 хувиар өссөн буюу сайжирсан дүнтэй гарсан байна. 
"Үнэлгээг бид эхлээд стандарт нь ямар байхаар Монгол Улсын хууль, тогтоомж, холбогдох журмуудад заасан байгаа болон бодит байдал дээр ямар байгааг иргэдийн орооны карт болон ажиглалтын аргыг ашиглан үнэлж, баримт бүрдүүлэн ажилласан. Бүрдүүлсэн баримтууд дээрээ үндэслэн эмнэлгийн болон холбогдох удирдлагуудад хандах, нөлөөлөх замаар ажилласан." хэмээн ..... төвийн .... ярив. Цаашид төслийн үйл ажиллагаа хэрхэн үргэлжлэх талаар "................................................" хэмээн ..................... төвийн ................ хариулсан юм. 
"Иргэдийн оролцоо II" төслийн сургагч багш нар энэхүү туршилга судлах сургалтыг үр дүнтэй болсныг онцлоод, мэдээлэлтэй, чадавхижсан иргэд олон болох хэрэгтэй байгааг хэлж байв. 
Дашрамд төслийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцахыг зөвшөөрсөн Дэлхийн банкны Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хамт олонд, мэдлэг, мэдээлэл, туршилгаасаа харамгүй хуваалцсан ......................... багш нарт баярлалаа.



2018-05-14