Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


1000 сонсохоор 1 үз: "Аймгийн эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх" төсөлтэй танилцлаа.


ХЗДХЯ, ШХА-ийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл Дорнод аймгийн Чойбалсан суманд хэрэгжүүлж буй төслийнхээ хүрээнд сайн туршилга судлах зорилгоор ШХА, Дэлхий банк болон Ардчиллын боловсрол төв (demo), иргэний нийгмийн байгууллагуудын хамтран  хэрэгжүүлсэн "Аймгийн эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх" төсөл-2017 -тай танилцлаа. 

Төслийн хүрээнд Дорнод аймгийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Хэрлэн сум буюу Чойбалсан хотын 1. 2. 8-р багийн 234 иргэн, Дорнод бүсийн оношлогоо, эмчилгээний  төвийн 112 эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаас ИРГЭДИЙН ОРООНЫ КАРТ ашиглан үнэлгээ хийжээ. Үнэлгээг хийхдээ доорхи 5 шалгуураар үнэлсэн байна. 
1. Эрүүл мэндийн даатгалын хууль, журмын хэрэгжилт
2. Эрүүл мэндийн ажилтны зан харилцаа, ёс зүй
3. Дугаар авах үйлчилгээ
4. Эмчийн ачаалал
5. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйлчилгээ гэсэн 5 шалгуураар үнэлсэн байна. 
Үнэлгээг анх 2017 оны 5 дугаар сард хийн, гарсан үр дүнг холбогдох талуудад танилцуулж, сайжруулах арга замыг эрэлхийлэн хамтран ажиллажээ.  Давтан үнэлгээг 2017 оны 9 дүгээр сард хийхэд дээрхи 5 үзүүлэлтүүд дунджаар 16,7 хувиар өссөн буюу сайжирсан дүнтэй гарсан байна. 
"Үнэлгээг бид эхлээд стандарт нь ямар байхаар Монгол Улсын хууль, тогтоомж, холбогдох журмуудад заасан байгаа болон бодит байдал дээр ямар байгааг иргэдийн орооны карт болон ажиглалтын аргыг ашиглан үнэлж, баримт бүрдүүлэн ажилласан. Бүрдүүлсэн баримтууд дээрээ үндэслэн эмнэлгийн болон холбогдох удирдлагуудад хандах, нөлөөлөх замаар ажилласан." хэмээн төслийг танилцуулахаар ирсэн ИНБ-ын төлөөллүүд хэлж байв. Мөн цаашид  "Аймгийн эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх" төслийн үйл ажиллагааг Дорнод аймгийн Иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар хэлэв.

"Иргэдийн оролцоо II" төслийн 13 сурагагч багш нарын баг үдээс хойш Дорнод зүүн бүсийн оношлогоо, эмчилгээний төв /БОЭТ/д очиж үйл ажиллагаатай танилцлаа. БОЭТөв нь эмч, сувилагч, үйлчилгээний ажилтнуудаас бүрдсэн нийт 500 ажилтантай, манай орны зүүн бүсийн хамгийн том эрүүл мэндийн төв юм.  "Аймгийн эмзэг бүлгийн иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх" төсөл-2017 хэрэгжиж эхэлснээс хойш иргэдэд үзүүлдэг үйлчилгээ эрс сайжирсан тухай  БОЭТ-ийн сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Х.Ууганцэцэг хэлж байв.

Дашрамд төслийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцахыг зөвшөөрсөн Дэлхийн банкны Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төслийн хамт олонд болон мэдлэг, мэдээлэл, туршилгаасаа харамгүй хуваалцсан Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сангийн аймгийн салбарын УЗ-ийн гишүүн Н.Оюунханд, Д.Оюунхүү, Эмнэлэгийн ажилтны ҮЭ-ийн хорооны дарга С.Оюунчимэг, “Төвшин амьдрал сургалт судалгааны төв”-ийн тэргүүн Д.Ариунсанаа нарт талархлаа илэрхийлье.



2018-05-14