Залуучуудад тулгамдаж буй асуудлыг хөндсөн, асуудлын гарц, шийдлийг эрэлхийлсэн, залуучуудад мэдлэг, мэдээлэл өгөх, залуусын оролцоог дэлгэрүүлэх, идэвхжүүлэх зорилготой "Ирээдүйнхээ төлөө оролцъё" видео бүтээлийн уралдааныг "Иргэдийн оролцоо II" төслийн зүгээс зарлаж байна. Уралдаанд багаар эсвэл ганцаарчилсан байдлаар оролцох боломжтой. Шагналын сан: 4,5 сая төгрөг.
Уралдааны удирдамж, бүртгэлийн талаар мэдээллийг www.oroltsoo.mn сайт болон иргэдийн оролцоо төсөл фэйсбүүк пэйж хуудас, 9420-2414 дугаарын утсаар авах боломжтой.
2018-05-21