МИНИЙ ОРОЛЦОО



Төслийн ажилтны сонгон шалгаруулалт


Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хоёр дахь шатны Иргэдийн оролцоо төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Монгол Улсад Иргэний оролцооны эрх зүйн цогц орчныг бүрдүүлэх нь төслийн гол зорилго юм.

 Энэхүү төслийн гэрээ, худалдан авалтын захиалга болон санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, зохицуулах, холбогдох хуулиудад нийцүүлэн ажиллах төслийн Захиргаа, санхүүгийн ажилтныг сонгон шалгаруулж гэрээгээр тус тус ажиллуулна.

Захиргаа, санхүүгийн ажилтанд тавигдах шаардлага:

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй нягтлан бодогч
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан,
  • Англи хэлний ярианы болон бичгийн дээд түвшний мэдлэгтэй,
  • Төслийн холбогдох санхүүгийн бичиг баримтыг англи, монгол хэлээр боловсруулж, тайлан, дүгнэлт гаргах чадвартай,
  • Төслийн хүрээнд бүх шатны төрийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн санхүүтэй холбоотой харилцааг зохион байгуулах чадвартай байх

Жич: Олон улсын төсөл дээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно.

Бүрдүүлэх зүйлс:

  • Товч намтар, ажлын туршлагын талаар мэдээлэл
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Диплом, сертификат, бусад шаардагдах бичиг баримтын хуулбар
  • 1 хувь зураг

Тавигдах шаардлагыг хангасан хүмүүс дээрх бичиг баримтыг бүрдүүлж 2017 оны 5 дүгээр сарын 19-ний өдрийн дотор khulan@president.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Ирүүлсэн бичиг баримтыг буцааж олгохгүй бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад оруулна.

ИРГЭДИЙН ОРОЛЦОО ТӨСЛИЙН НЭГЖ

2017-05-12