Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


“Иргэдийн оролцоотойгоор амьдрах орчноо сайжруулъя” аян үргэлжилж байна


Багануур дүүргийн  таван хорооны гэр хорооллын айл өрхөөс тус бүр гурван өрх нийт 15 өрхийг сонгон тухайн оршин суугч иргэдийн оролцоотойгоор“Иргэдийн оролцоотойгоор амьдрах орчноо сайжруулъя” аяны хүрээнд  экологийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах, боловсронгуй болгох, иргэдийг чадвахжуулах, идэвхтэй бүлэг бий болгон ажиллуулах, нийтэд түгээх зорилгоор оршин суугч иргэдийн одоогийн нүхэн жорлонг өөрчилж дэвшилтэд технологи бүхий эко жорлонгоор солих ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ ажлыг "Иргэдийн оролцоо II" төслийн нэгжийн зүгээс тус дүүргийн оршин суугч иргэд болон Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Иргэдийн оролцооны хэлтэстэй хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд Багануур дүүргийн сонгогдсон айлуудад 2018 оны 6 дугаар сарын 8-аас 22-ны өдрийн хооронд эхний ээлжний эко жорлонг иргэдтэй хамран суурилуулах, суурилуулалтын ажлын талаар бусад иргэдэд хүргэх ажлыг амжилттай хийж байна.


2018-06-19