Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Чингэлтэй дүүргийн залуучууд эрүүл, аюулгүй орчныг бий болгохоор ажиллаж байна


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл Чингэлтэй дүүргийн 3, 17-р хорооны залуучуудтай хамтран залуучуудад ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд хорооны залуучуудын дунд уулзалт зохион байгуулж, газрын зураглалын арга ашиглан 17-р хорооны нутаг дэвсгэрт орших ээлгүй газруудыг тодорхойлсон. Тэдгээр газруудын байршил, яагаад залуучуудад ээлгүй, аюултай байгааг тодорхойлсноор цаашид хорооны удирдлага, төслийн багийнхантай хамтран өөрсдийн оролцоотойгоор өөрчлөлт, шинэчлэл хийх боломжтой болж байгаа юм. 

link

2018-08-20