Олон Улсын залуучуудын хөгжлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, хамтдаа хэлэлцэх, залуучуудын дуу хоолойг сонсох зорилгоор 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан "Залуучуудын сарын аяны нээлттэй өдөрлөг"-т оролцлоо. Өдөрлөгт залуу хүн бүрийг бие даасан, идэвх, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд дэмжлэг үзүүлж, нийгмийн бүхий л түвшинд залуучуудын оролцоог хангасан, тогтвортой хөгжил бүхий хүмүүнлэг нийгмийг цогцлоон хөгжүүлэхээр зорин ажиллаж буй "Бодлогод залуусын хяналт" ТББ болон "Иргэдийн оролцоо II" төсөл хэрэгжиж буй Чингэлтэй дүүргийн залуучуудын бүлэг хамтран оролцсон юм.
Өдөрлөгийн үеэр сонирхсон хүмүүст төслийн үйл ажиллагааг танилцуулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн нугалбарыг тарааж, нэг өдрийг залуучуудтайгаа хөгжилтэй өнгөрөөлөө.
"Иргэдийн оролцоо II" төсөл
2018-08-28