Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Залуу сэтгүүлчид сайн засаглалд хувь нэмрээ оруулна


"Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо"-2018 хөтөлбөр хэрэгжээд 9 сарын хугацааг үджээ. Энэ хугацаанд нийт 2 удаагийн элсэлтээр 50 гаруй залуу сэтгүүлчийг Засаглал, Хүний эрх, Тогтвортой хөгжлийн зорилтууд, байгаль орчин, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаар болон дата ашиглах, хуулийн хэрэглээ, захиргааны байгууллагуудын эрэмбэ, дарааллыг ойлгох зэрэг ур чадварын сургалтуудад хамрагдсан. Хөрсний болон усны бохирдлын асуудлыг хөндөх зорилгоор 2 удаагийн ГЭР ТУР аялалд хамрагджээ.

Сайн засаглал, ардчиллын гол үнэт зүйл бол мэдээллийн ил тод байдал юм. Мэдээллийн ил тод байдлыг бий болгоход сэтгүүлчдийн оролцоо их юм. Иймдээ ч 4 дэх засаглал хэмээгддэг. Энэхүү "Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөр" -ийн зорилго нь хүний эрхийг дээдэлсэн, эрх тэгш, тэнцвэртэй, баримт нотолгоонд суурилсан мэдээллийг иргэдэд ил тодоор хүргэхэд залуу сэтгүүлчдийг чадавхжуулахад оршиж байна.

Оролцогчид хөтөлбөрийн 2-р шатанд ХБНГУ-ын Дойче Велле Академи, Монголын хэвлэлийн хүрээлэнтэй хамтран 3 өдрийн түүх өгүүлэх, кроссмедиа сургалтанд хамрагдаж, Дойче Велле Академийн сэтгүүлч, багш, зөвлөх Томас Кохманнаас туршлага судалсан юм. Сургалтын үеэр сэтгүүлчдийг багаар ажиллуулж, Бөгжний эзэн, Оддын дайн, Араатны хаан арслан зэрэг дэлхийн сор бүтээлүүдээс жишээ аван тайлбарлаж байсан нь сонирхол татаж байлаа.

 

 

 

 

 

2018-10-03