Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Будаг нь ханхалсан шинэ номын санг номоор дүүргэхийг уриалж байна


ХЗДХЯ, ШХА-ийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл Чингэлтэй дүүргийн 3 болон 17-р хорооны залуучуудын дунд оролцоог дэмжих, залуучуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн сургалт, төслийг хэрэгжүүлж байна. Тус ажлын хүрээнд залуучуудын бүлгэмээс санаачлан Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 37-р бүрэн дунд сургуулийн орчим байрлах шинэ номын санд ном хандивлах ажлыг эхлүүлж байна.

Та бүхэн залуучуудаа дэмжин ном хандивлахыг хүсвэл 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд манай төслийн 7000-8688 утсаар холбогдон өгөх боломжтой бөгөөд 10-аас дээш тоотой номыг хаягаар очиж авах боломжтой. Мөн та бүхэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2 давхарт, 206 тоот өрөөнд авч ирж болно.

Номын сангийн талаар мэдээллийг доорхи хаягаас авна уу.

https://www.youtube.com/watch?v=7AB2vchbKCM&feature=share

2018-10-03