Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


ДОРНОД АЙМГИЙН ЧОЙБАЛСАН СУМЫН ГҮН ӨРМИЙН ХУДГИЙН ШҮҮЛТҮҮР СУУРИЛУУЛАХ АЖЛЫН ЗАР


Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй  “Иргэдийн оролцоо II” төслийн үйл ажиллагааны  хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан сумын худгийн ундны усны шүүлтүүр суурилуулах CEP-2018/CS-007 дугаартай тендерийг зарлаж байгаа тул ажил үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш ажлын 20 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Энэхүү ажлыг сантехникийн засвар угсралт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг www.oroltsoo.mn цахим хуудасны файлын сан цэснээс буюу http://oroltsoo.mn/downloads хаягаар орж татаж авна уу.

 

  • Материалыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 17.30 минут хүртэл хүлээн авна.
  • Тендерийн нээлтийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 18.00 цагт зохион байгуулна.

Захиалагчийн хаяг:

“Иргэдийн оролцоо II” төслийн нэгж

Хууль зүйн үндэсний хүрээлэн, 206А тоот,  Хуульчдын гудамж 1, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар 14201, Монгол Улс

Утас:+976-7000-8688

Цахим хаяг: bulganchimeg@legalinstitute.mn

2018-11-19