МИНИЙ ОРОЛЦОО



ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ТАЛААРХИ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АКТЫН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРУУЛАХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙГ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАР


Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд 2016 онд тус төслийн захиалгаар  “Монгол Улсын хүчин төгөлдөр хууль, захиргааны хэм хэмжээний актад тусгасан төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах аливаа зохицуулалтын өнөөгийн хэрэгжилтийн байдалд хийсэн үнэлгээ-ний тайланд үндэслэн  шинээр батлагдсан, нэмэлт өөрчлөлт орсон хуулиудыг хамруулан дахин хяналт шинжилгээ хийж, холбогдох хууль, эрх зүйн актын уялдаа холбоо болон зөрчил, давхардал, хийдлийг тодорхойлох, иргэний оролцооны эрх зүйн орчны нөхцөл байдалд нэгдмэл цогц байдлаар дүн шинжилгээ хийх, үр дүнд тулгуурлан холбогдох хууль тогтоомжинд шаардлагатай нэмэлт өөрчлөлтийн саналыг гүйцэтгэх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг хууль зүйн зөвлөгөө, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гүйцэтгэх бөгөөд судалгааны багийн гишүүд дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  • Эрх зүй, төрийн удирдлагын  чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Аливаа бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, хяналт шинжилгээ, дүн шинжилгээ хийх арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай;
  • Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний програмыг ашиглах чадвартай;
  • Монгол хэлний бичгийн болон баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах өндөр ур чадвартай байх;
  • Англи хэлний бичгийн болон илтгэх, тайлагнах өндөр ур чадвартай байх;
  • Эрх зүйч, хуульч мэргэжилтэй багийн бүрэлдэхүүн 90-ээс дээш хувь байх.

Хуулийн хэрэгжилтийн үнэлгээ,хяналт шинжилгээ хийх туршлагатай бол давуу тал болно.

Гэрээт ажлыг гэрээ байгуулсанаас хойш ажлын 20 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй этгээд уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын болон зөвлөх багийн ахлагч, гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг г.м.
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын  жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбогдох этгээд,  хаяг, утасны дугаар.

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 17.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох хаяг: “Иргэдийн оролцоо” төслийн нэгж. Төрийн ордон. 465 тоот. Улаанбаатар хот. Монгол Улс-14201, Жич: Дээрхи хаягаар шуудангаар илгээх буюу Төрийн ордны баруун хойд хаалганд байрлах төрийн шууданд өгч болно.

Утас:+976-51-266876, Цахим шуудан: sunjid@legalinstitute.mn

 

 

2017-05-18