Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Иргэдийн бүлгийн нэгдсэн уулзалт зохион байгуулагдлаа


Өчигдөр Туушин зочид буудлын Соёмбо танхимд "Иргэдийн оролцоо II" төслийн 75 сургагч багшийн нэгдсэн уулзалт боллоо. 
2018 онд "Иргэдийн оролцоо II" төсөл Завхан аймгийн Их-Уул, Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Чойбалсан сумд, Багануур дүүрэг, Чингэлтэй дүүргийн 3, 17-р хороонд тус тус дэд төсөл хэрэгжүүлж ажиллалаа. Дээрхи дэд төслийн хүрээний нэг зорилго нь тухайн орон нутгийн тулгамдсан нэг асуудлыг иргэдтэй нь хамтран тодорхойлж, иргэний оролцооны хууль эрх зүйн механизм ашиглан шийдвэрлэх байсан. Харин өөр нэг зорилго байсан нь орон нутгийн иргэдийн бүлгийг байгуулж, иргэдийг чадавхжуулах, тэдгээр чадавхжсан иргэдээр дамжуулан хууль, эрх зүйн мэдлэгийг түгээх байлаа. 
Энэ зорилгийнхоо хүрээнд өнгөрсөн 1 жилийн хугацаанд хууль эрх зүй, хамтын манлайлал, хувь хүний хөгжлийг дэмжих, насанд хүрэгчдэд заах арга зүй зэрэг олон сургалтууд зохион байгуулж, өнөөдөр 5 нэгжийн 75 сургагч багш нар маань хийсэн ажлаа дүгнэн, "СУРГАГЧ БАГШ" гэсэн батламжаа гардан авлаа.

2018-11-28