Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Иргэдийн бүлгийн нэгдсэн уулзалт боллоо


Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Туушин зочид буудлын Соёмбо танхимд "Иргэдийн оролцоо II" төслийн 75 сургагч багшийн нэгдсэн уулзалт боллоо. 
2018 онд "Иргэдийн оролцоо II" төсөл Завхан аймгийн Их-Уул, Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Чойбалсан сумд, Багануур дүүрэг, Чингэлтэй дүүргийн 3, 17-р хороонд тус тус дэд төсөл хэрэгжүүлж ажилласан. Дээрхи дэд төслийн хүрээний нэг зорилго нь орон нутгийн тулгамдсан нэг асуудлыг тухайн нутгийн иргэдтэй нь хамтран тодорхойлж, иргэний оролцооны хууль эрх зүйн механизмыг ашиглан шийдвэрлэх байв.

Харин өөр нэг зорилго байсан нь орон нутгийн иргэдийн бүлгийг байгуулж, иргэдийг чадавхжуулах, тэдгээр чадавхжсан иргэдээр дамжуулан хууль, эрх зүйн мэдлэгийг түгээх байлаа. Энэ зорилгийнхоо хүрээнд өнгөрсөн 1 жилийн хугацаанд хууль эрх зүй, хамтын манлайлал, хувь хүний хөгжлийг дэмжих, насанд хүрэгчдэд заах арга зүй зэрэг олон сургалтууд зохион байгуулсан. 

2018 оны 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд 5 нэгжээс ирсэн 75 сургагч багш нар өнгөрсөн нэг жилийн хугацаанд сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж, дүгнэн хэлэлцэж, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцэн ярилцаж, "СУРГАГЧ БАГШ" гэсэн батламжаа гардан авсан.

Мөн Дэлхийн банк, ШХА-ийн хамтарсан "Нийгмийн эгэх хариуцлагыг сайжруулах" төслийн хүрээнд Ховд, Өвөрхангай аймагт хэрэгжсэн болон "Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв" ТББ-ын хэрэгжүүлсэн сайн туршлагуудтай танилцаж, нийслэл хотын гэр хороололд ОНХС-аар хэрэгжсэн сайн, муу жишээнүүдийг газар дээр нь очиж үзэж сонирхлоо.

 

2018-11-29