Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


"Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо"-2018 хөтөлбөрийн оролцогчдын дунд зарласан сэтгүүл зүйн бүтээлийн шилдгүүд тодорлоо


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл, Бодлогод залуусын хяналт ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй "Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" -2018 хөтөлбөрийн оролцогчдын дунд зарласан сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дүнгээ гарган, шилдгүүдээ тодрууллаа. Уралдаанд 5 багийн бүтээл ирснээс "Засаглал ба иргэдийн оролцоо" бүтээл шилдгээр шалгарч, 2 000 000 төгрөгийн шагнал хүртлээ.

Уралдааны 2-р байранд "Ангиртай бүс" бүтээл шалгарч 1 500 000 төгрөг, 3-р байранд "Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн тулгамдсан асуудал ба шийдэл" бүтээл шалгарч 1 000 000 төгрөгийн шагналыг тус тус хүртлээ.

 

2018-12-03