Б.Билэгсайхан, Д.Хулан нар Улаанбаатар хотод Их сургуульд суралцаж байхдаа анх танилцан гэр бүл болжээ. Их сургуулиа төгсөөд хэдэн жил паб түрээслэн ажиллуулж, өдөр шөнөгүй зүтгэж байв. 2015 онд хотын утаа, стрессээс залхсан тэд аав ээжийгээ бараадан, түр амрахаар хөдөө гарснаар малд хайртай болж, малчин болохоор сэтгэл шулууджээ. Одоо тэднийх 700 гаруй малтай. Малын тооны араас бус чанартай, цөөхөн тоо толгой малтай болж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна.
2018-12-19