Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Өөрийн эрх болон үүргээ мэддэг, ухамсарладаг, төрийн үйл хэрэгт оролцдог иргэн бол ардчиллын тулгуур багана билээ.


             Ардчилсан Үндсэн хуульт улсад төрийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэр гаргах бүх шатанд иргэдийг сонсох, иргэдийн санал, хүсэлтийг үндэслэх, иргэдийн хяналтын мөрөөр арга хэмжээ авах, иргэдтэй зөвлөлдөх, иргэдэд тайлагнах зэрэг байдлаар хамтран ажиллахыг  иргэний оролцоо гэж үздэг.  

            Улс орнуудын туршлагаас харахад нэг талаас бодлого тодорхойлогчид нь  иргэдтэй хамтарч, идэвхтэй харилцаж, тэдний оролцоог хангаснаар Засгийн газарт иргэд нь итгэдэг,  нөгөө талаас иргэдийн зүгээс төрийн шийдвэрийг хянах, залруулах, нийтийн ашиг сонирхол, иргэдийн бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн шийдвэр гарахад нөлөөлж чаддаг байна. Идэвхтэй, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн нийтийн ашиг сонирхлыг төртэй хамтран хамгаалж, зохицуулахад чухал хувь нэмэртэй билээ.  Тиймээс иргэн бүрийн идэвхи, оролцоо, үйлдэл нь “далайд дусал нэмэр” болох учиртай. Иргэний нийгэм нь иргэдийн өөрсдийн оролцоо, хамтын ажиллагааны хэлбэр, зохион байгуулалтанд тулгуурлан үүсч, хөгждөг ажээ.  

Өөрийн эрх болон үүргээ мэддэг, ухамсарладаг, төрийн үйл хэрэгт оролцдог иргэн бол ардчиллын тулгуур багана билээ.

 

2019-03-05