Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Завхан аймгийн Их-Уул суманд ажиллаж байна


Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хүрээнд "Иргэдийн оролцоо II" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн үйл ажиллагааны хүрээнд Иргэний оролцооны талаарх хууль механизмын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Завхан аймгийн Их-Уул, Хэнтий аймгийн Норовлин, Дорнод аймгийн Чойбалсан гэсэн 3 сумыг сонгон авч ажлаа эхлүүлээд байна. Энэ ажлынхаа хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 22-23-ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийн дунд 2 өдрийн, Төрийн албан хаагчдын дунд 1 өдрийн Орон нутгийн уулзалт, ярилцлагыг зохион байгуулж байна. Манай төслийн зөвлөх багт Удирдлагын академийн Дэд захирал, Др, проф Ш.Батсүх, Удирдлагын Академийн Төрийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч, Др, проф. Я.Долгоржав, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга, Хуульч, өмгөөлөгч В.Энхтамир, "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын захирал Ц.Мандхайхатан нарын 5 зөвлөх, "Иргэдийн оролцоо II" төслийн зохицуулагч Д.Сүнжид, Захиргаа санхүүгийн ажилтан Г.Төгөлдөрзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
сс

2017-10-24