Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


ИРГЭД ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ГАРГАЖ, ЗАСАГ ДАРГА, ЯАМ, АГЕНТЛАГУУДЫГ ШАХАХ ЁСТОЙ


ИРГЭДИЙН ОРОЛЦОО ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ Д.СҮНЖИД 

Төр шийдвэр гаргах ёстой гэсэн үүднээс бид хэн нэгнийг өөрсдийгөө төлөөлүүлэхээр сонгодог. Тэгээд албан тушаалтныг  асуудлаа шийдэж өгөхийг хүлээгээд байдаг.  Тэгтэл манай дүүрэг, сум, хороонд хэвтэж эмчлүүлэх эмнэлэг, хүүхдүүдээ сургах сургууль, цэцэрлэг дутагдалтай байна. Хогоо цаг тухайд нь ачдаг баймаар байна. Гэрэлтүүлэг гудамжинд тавих хэрэгтэй байна гэх мэт тулгамдсан асуудлуудаа иргэд  яаж шийдвэрлэх ёстой вэ? Иргэд зөвхөн  хүсээд суугаад байлгүй өөрсдөө өргөдөл гомдол гаргаад, араас нь хөөцөлдөж шахах хэрэгтэй.  Иргэд Засаг дарга, яам, агентлагуудыг үүргээ биелүүлээч  гэж шахаж шаардан, эргээд бидний хүсэлтийг яаж шийдвэрлэсэн талаар хариу нэхэх учиртай. Мөн дээрээс нь мэдээллийг ил тод болгохыг шаардаж,  хяналт тавьдаг байх  ёстой. Нэг ёсондоо асуудлаа тодорхойлоод төрд хандаач. Асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд төрөөр ажлыг нь  хийлгүүлж шахаж, шаардаач. Болохгүй бол хянаач, хянаад болохгүй бол эргээд хариуцлага тооцох хэмжээнд оролцоогоо нэмэгдүүлээч гэж иргэдээсээ хүсэж байна. Иргэд ингэж оролцоогоо нэмэгдүүлснээр төрийн  шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг болно. Засаг дарга , иргэдийн хурал, багийн дарга нь ч шийдвэр гаргахад хүлээн зөвшөөрөх, итгэх байдал нь хамаагүй дээшилдэг. Яагаад гэвэл өөрөө оролцоод юу хийх, яах гэж байгаа талаар хангалттай мэдээлэлтэй байгаа учраас гаргасан шийдвэрийг нь хүлээн зөвшөөрнө. Хоёрдугаарт төр, иргэн хоёр бие биенийхээ ямар чадвартайг нь харж, итгэлцэл үүсдэг юм байна. Иргэн оролцоогоо нэмэгдүүлснээр хаашаа хандах  вэ гэдэг нь тодорхой болдог. Хувь хүн надад ямар ашиг тустай вэ гэдэг талаас нь хардаг бол иргэд сонирхлоо  нэгтгэснээр манай хороо, дүүрэг, сум, аймгийн өмнө ямар асуудал тулгамдсан билээ гээд  хамтын  ирээдүй  гэдэг  зорилгоо харж чиглүүлэх гол механизм нь иргэдийн оролцоо  юм.

Эх сурвалж: "Ардчилал Таймс" 

Бэлтгэсэн: П.Батзаяа

 

2019-03-05