Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Бидний санаачилга, оролцоо үр дүнд хүрдэг


Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд бид зун нь усанд автаж, өвөл нь мөсөнд баригдсан замаар ажил амьдралаа зохицуулан алхалдаг нь үнэн. Олон хүүхэд явган хүний замгүйгээс, эсхүл зам нь эгэн догон байдлаас болж машин замаар алхалж яваа нь үнэн. Харин энэ бүхнийг засаж сайжруулахад иргэн та бидний оролцоо, дуу хоолой дутагдаж байгааг та мэдэх үү. Хэн ч, юу ч хэлэхгүй болохоор болоод л байна гээд яваад байгааг та мэдэх үү. 

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд амьдрах нэгэн охины аав явган хүний замыг засварлах асуудлаар дуугарсан нь олон олон эцэг, эхчүүдэд хүрчээ. Үр дүнд нь хороо, дүүрэг, хувийн хэвшил хамтран явган хүний замыг засварласан бодит түүхээс сэдэвлэн бүтээв. 

 

2019-03-07