МИНИЙ ОРОЛЦОО



Ном хандивлах аян эхэллээ


Манай төсөл хэрэгжиж буй гурван сумын (Завхан аймгийн Их-Уул сум, Хэнтий аймгийн Норовлин сум, Дорнод аймгийн Чойбалсан сум) номын сангийн номын фондыг баяжуулах аян эхэллээ. Та бүхэн хүүхдийн, шинжлэх ухаан, танин мэдэхүйн, уран зохиолын ном хандивлана уу. Номнууд англи хэл дээр байж болно. Төслийн үйл ажиллагааны хүрээнд тус сумдад ажиллах бүрийд хандивласан номнуудыг бүртгэн хүргэж өгч, тайланг оруулах болно. Манай төслийн доорх хаяг, утсаар холбогдож номоо авчирч өгөх эсвэл бид очиж авах боломжтой.

Холбогдох хаяг:

“Иргэдийн оролцоо II” төслийн нэгж 
Хууль зүйн үндэсний хүрээлэн, 206а тоот өрөө 
Утас: +976-7000 8688
9520 2465 (Б.Хулан), 9420 2414 (Г.Төгөлдөрзаяа)

2017-11-01