"Иргэдийн оролцоо II" төсөл, Бодлогод залуусын хяналт ТББ-ын хамтарсан "Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо"-2019 хөтөлбөр өнгөрсөн 2 дугаар сараас эхлэн хэрэгжиж, 4 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд 2 өдрийн үндсэн сургалтыг ХЗҮХ-ийн байранд зохион байгууллаа. Хөтөлбөрийн турш нийт 2 удаагийн Бямба, Ням гарагийн сургалт, 5 удаагийн зочин лекц зохион байгуулагдсан ба нэр хүндтэй хуульч, судлаач, салбарын мэргэжилтэн багш нар оролцсон билээ.
Ийнхүү өнөөдөр үндсэн сургалтууд дуусч байгаа бөгөөд багууд бүтээл хийх хугацаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Иймд бүх оролцогчиддоо сургалтандаа идэвхтэй оролцсонд талархал илэрхийлээд, бүтээлд нь амжилт хүсье.
2019-04-07