Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Авлига ба Сонгууль: Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа


“Залуусын дуу хоолой” чуулга уулзалт 2019 – Эссэний уралдаан

Сэдэв: Авлига ба Сонгууль

Авлига нь Монгол Улсын хөгжилд саад болж буй гол хүчин зүйл болоод байна. Өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар олон ажил хийгдсэн хэдий ч ихээхэн хүчин чармайлт гаргаж, анхаарал хандуулах шаардлага хэвээр байна. Монгол Улсын хэмжээнд авлигыг бууруулах шийдлийг олоход хэлэлцүүлэг ихээр өрнүүлэх, бүтээлч төлөвлөгөө гаргах нь ихээхэн тустай. Нийгэмд өөрчлөлт бий болгоход уриалах, уг асуудалд бүтээлч, шинэлэг байдлаар хандахад залуусын үүрэг оролцоо тун чухал болоод байна.

Энэ оны 6 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтыг тохиолдуулан, мөн залуусын дунд авлигын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх үүднээс Азийн Сангаас эссэний уралдаан зарлаж байна. Уралдаанд 16-25 насны залуус оролцох боломжтой. Үгийн тоо нэг мянгаас хэтрэхгүй. Эссэг дараах хоёр сэдвээр зарлаж байна:

Сэдэв 1: Авлигатай тэмцэх

Монгол Улсад авлигыг бууруулахад шийдвэр гаргагчдын зүгээс хийх зүйл

Сэдэв 2: Сонгууль ба авлига

Эрхэм нэр дэвшигчид ээ, өнөөдөр Монгол Улсад авлига томоохон асуудал болоод байна. 2020 оны сонгуульд миний саналыг авахыг хүсэж байгаа бол та дараах зүйлийг хийх ёстой...

Авлигын асуудлаарх мэдээлэл, тоо баримтыг www.khamtdaa.mn болон бусад эх сурвалжаас авч ашиглаж болно.

 

Шагналын нийт сан 5,500,000 төгрөг. Дараах ангилалд шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.

 

Сэдэв

Шагнал

Шагналын хэмжээ /төг/

Сэдэв 1

1 дүгээр байр

1,000,000

Сэдэв 1

2 дугаар байр

700,000

Сэдэв 1

3 дугаар байр

400,000

Сэдэв 1

Тусгай шагнал 1: Жендерийн асуудлыг хамгийн оновчтой хөндсөн

100,000

Сэдэв 1

Шилдэг залуу бүтээл (20-оос доош насныхан)

250,000

Сэдэв 2

1 дүгээр байр

1,000,000

Сэдэв 2

2 дугаар байр

700,000

Сэдэв 2

3 дугаар байр

400,000

Сэдэв 2

Тусгай шагнал 1: Жендерийн асуудлыг хамгийн оновчтой хөндсөн

100,000

Сэдэв 2

Шилдэг залуу бүтээл (20-оос доош насныхан)

250,000

Сэдэв 1, 2

Тусгай шагнал (6 хүртэлх бүтээлийг шалгаруулж, тус бүрд 100,000 төгрөг гардуулна.)

600,000

 

Шагналын нийт сан

5,500,000

 

Түүнчлэн, сэдэв тус бүрд шалгарсан шилдэг гурван оролцогч 2019 оны 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Залуусын дуу хоолой” чуулга уулзалтын үеэр гол санаагаа илтгэлээр танилцуулна. Чуулга уулзалтад 500 гаруй залуус хамрагдана. Орон нутгаас шалгарсан оролцогчдод замын зардал олгоно.

Эссэг шалгаруулахдаа дараах таван шаардлагыг жигд харгалзан үзнэ:

  1. Дүн шинжилгээ тодорхой байх
  2. Саналууд нь итгэл үнэмшил төрүүлэх
  3. Бичих ур чадвар сайн байх
  4. Бүтээлч байдал харуулсан
  5. Бодит ажил хэрэг болоход нөлөөлөхүйц

Уралдаанд ирсэн бүтээлүүдэд Азийн Сан болон уралдааныг зохион байгуулах комисс эхний байдлаар үнэлгээ өгснөөр, сэдэв бүрд шилдэг арван эссэг шалгаруулна.

Эссэг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагаас өмнө youthvoicesmongolia@gmail.com хаяг руу “Залуусын дуу хоолой – Эссэний уралдаан” тодотголтой ирүүлнэ. Эссэг ирүүлэхдээ аль сэдвээр (“Авлигатай тэмцэх”, “Сонгууль ба Авлига”) бичсэн болохоо и-мэйлдээ дурдана уу. Эссэг хавсралтаар биш, и-мэйлдээ энгийн текст хэлбэрээр оруулж ирүүлнэ үү. Эссэний доод хэсэгт бүтэн нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, яаралтай үед холбоо барих хүний дугаар бичиж ирүүлнэ. Эссэг монгол хэлээр, 1,000 үгээс хэтрүүлэхгүй бичнэ. Нэг оролцогч хоёр өөр сэдвээр тус бүр нэг эссэ ирүүлж болно.

2019-05-13