Та санал хүсэлт, өргөдөл, гомдлоо энэ хэсэгт оруулна уу.


Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо-2019 хөтөлбөрийн оролцогчид сертификатаа гардан авлаа


Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо хөтөлбөр 2 дахь жилдээ  үргэлжилж байна. Тус хөтөлбөрийн 2019 оны элсэгчид 2 сарын турш сургалт, лекцэд хамрагдан 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр сертификатаа гардан авлаа.

Энэхүү хөтөлбөрийг ХЗДХЯ, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан "Иргэдийн оролцоо II" төсөл, Бодлогод залуусын хяналт ТББ хамтран хэрэгжүүлдэг. Хөтөлбөрийн зорилго нь Засаглалын асуудлаар мэргэшсэн мэргэжлийн өндөр ур чадвартай сэтгүүлчдийг нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа бүхий зохион байгуулалттай бүтцийг бий болгох зорилготой ба 2018-2019 онуудад 3 удаагийн элсэлт авч, нийт 83 залуу сэтгүүлчийг засаглал, иргэний оролцоо, хууль  эрх зүй, хүний эрхийн сэдвүүдээр сургалт, лекцүүдэд хамруулж, 1 удаа ХБНГУ-ын Дойче Велле Академитай хамтран Кроссмедиа сургалтыг зохион байгуулжээ.

Энэ удаагийн элсэлтээр нийт 30 сэтгүүлч хамрагдсанаас 28 сэтгүүлч идэвхи, санаачилга, оролцоогоороо манлайлан, сертификатаа гардан авчээ. 

Хөтөлбөрийн сүүлийн шатанд оролцогчид багуудад хуваагдаж, сэтгүүл зүйн бүтээл хийсэн билээ. Тэдгээр бүтээлүүдийг бид тун удахгүй олон нийтэд цацах болно.

2019-05-13