Завхан аймгийн Их-уул сум хот хоорондын зам дагуу байрладаг. Тиймээс явуулын болон суурин иргэдийн хог хаягдал ихсэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болжээ. Иймд сумын иргэд өөрсдөө санаачлан, "Энгийн хог хаягдал"-ын журмыг боловсруулан хэрэгжүүлэх талаар санаачилга гарган ажилласан. Энэ хүрээнд Иргэдийн оролцоо II төслөөс арга зүйн дэмжлэг үзүүлснээр "Энгийн хог хаягдлын журам"-ыг боловсруулан, Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлээд байна.
Сумын хог хаягдал хаанаас үүсээд буй болон хэрхэн шийдвэрлэх талаар газрын зургын арга ашиглан хийсэн сургалтын видеог дороос үзнэ үү.
2019-05-28